ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төв талбарт нийт 110 айлын 4 блок ногоон орон сууц, мөн Шархад дэд төв талбарт 110 айлын 4 блок ногоон орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

2024 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар Баянхошуу дэд төв талбарт баригдаж буй A, B, C блок барилгуудын гадна ханын өрлөг бүрэн дуусаж, дотор ханын өрлөг, шугам хоолойн угсралтын ажил үргэлжилж байна. D блок барилгын 4 давхрын бетон цутгалт дуусаж, парапетны болон техникийн давхрын хэв хашмал, арматурчлалын ажил хийгдэж байна.

Шархад дэд төв талбарт баригдаж буй 4 блок барилгын төмөр бетон арагт бүтээцийн ажил бүрэн дуусаж, A, B блок барилгуудын гадна болон дотор ханын өрлөг, дотор ханын шавардлага, шугам хоолойн угсралтын ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээлэл

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт ажиллаж байгаа тус хорооны иргэний сэтгэгдлийг хүргэж байна

Та бүхэн төслийн барилга угсралтын ажлын байрны мэдээлэл авах бол төслийн цахим хуудас болон төсөл