ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт үйл ажиллагаа явуулж буй Өрхийн болон Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид Үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн өргөтгөсөн “АМАР БАЙНА УУ-2024” үзэсгэлэн худалдаа, арга хэмжээнд оролцож эхэллээ

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл хэрэгжүүлэх нэгж нь 2023 оны 12 дугаар сарын 9-ний өдөрШархад дэд төв Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны төслийн сонгогдсон талбарт үйл ажиллагаа явуулж буй өрхийн болон бичил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Уулзалтын үр дүнд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, үзэсгэлэн экспод тогтмол оролцох хүсэлтэйг илэрхийлсэн. 

Уг саналын дагуу төслийн нэгж нь Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтран төслийн талбарт үйл ажиллагаа явуулдаг гутал болон оёдол, гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2 дах жилдээ зохион байгуулж буй “АМАР БАЙНА УУ” үзэсгэлэн арга хэмжээнд оролцуулж эхэллээ. Тус үзэсгэлэн нь Улаанбаатар хотын Шинэ 100 айл худалдааны төвд 2024 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг