ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

May be an image of 13 people, people studying and text that says 'WURTH'

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК, “Таван Орд” ХХК, “Тамга Уул” ХХК, “Батс Өргөө” ХХК, “Титан товер констракшн” ХХК, зураг төслийн зохиогч “Классик хаус” ХХК, “Скайлайн дизайн” ХХК -ийн төлөөллүүд оролцов.

Уулзалтаар 2025 онд хийгдэх барилга угсралтын ажлын төлөвлөгөө, Байгаль орчин, нийгэм жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, “Улаанбаатар хотын ногоон орон сууцны төсөл-1”-ийн барилга угсралтын ажилд тулгамдаж байсан асуудлууд, техникийн шийдлийг танилцууллаа.

Мөн Олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системд бүртгүүлэх барилгын материалын шаардлага үзүүлэлтийг гүйцэтгэгч байгууллагуудад танилцуулж, санал солилцон, материал зөвшилцөх хуудас, техникийн тодруулга, материалын шаардлага зэрэг баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээлэл

“Эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх өнөөгийн нөхцөл байдал, эзэмших эрх болон өөрийн өмчийг бүртгүүлэх, хамгаалах” талаар мэдээлэл өгөх арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгууллаа

Ногоон орон сууц төслөөс Баянхошуу талбарын ойролцоо оршин суух нийт 17 иргэдэд “Эмэгтэйчүүдийн үл хөдлөх

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, орчмын хог хаягдлын менежментийн сургалтыг 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа

Төслийн талбарт барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан төслийн нэгж гүйцэтгэгч компаниудын ХАБ болон талбарын инженерүүдэд зориулан

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Байгаль орчны хөндлөнгийн үнэлгээний багтай хамтарч, төслийн гүйцэтгэгч 11 барилгын компанийн талбайн инженер, байгаль орчны болон ХАБЭА-ын нийт 30 мэргэжилтэнд байгаль орчин-нийгмийн хамгаалал, гомдол барагдуулах механизм, эрүүл мэнд-аюулгүй байдлын чадавхийг сайжруулах сургалтыг 2025 оны 3 дугаар сарын 26-ний өдөр зохион байгууллаа

Сургалтаар байгаль орчны дотоод хяналт хийх, мониторингийн шаардлага, хог хаягдлын стандарт, ангилал, менежментийн төлөвлөгөө боловсруулах,