Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь Барилгын үндэсний ассосиаци, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Ногоон Барилгын Үнэлгээний Системүүд сэдэвт семинарыг Баянхошуу бизнес инкубатор сургалт, үйлдвэрлэлийн төвд өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхыг бэхжүүлэх, ногоон барилгын системүүдийг тухай мэдээлэл солилцох, нэн ялангуяа “EDGE” системийн талаарх мэдлэгийг түгээх, мөн барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой уг семинарт салбарын нийт 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон байна. Уг семинарыг 11-р сардаа дахин хоёр удаа зохион байгуулахаар төслийн баг хамтрагч байгууллагууд ажиллаж байна.