ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Төслийн талбарын хүүхдүүдэд зориулан “Англи хэлний анхан шатны сургалт, ярианы дадлага хичээл”-ийг орж эхэллээ

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зүгээс Баянхошуу дэд төв төслийн талбар болон ойр орчимд амьдарч буй 10-16 насны өсвөр насны хүүхдүүдэд зориулан Англи хэлний анхан шатны сургалт болон ярианы дадлага хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэллээ.

Сургалт 2024 оны 6-р сарын 25-ны өдөр нийт 24 хүүхдийн оролцоотой эхэлсэн бөгөөд цаашид долоо хоног бүрийн Лхагва, Баасан гарагт өглөөний 10:00 цагаас Баянхошуу дэд төв “Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төв”-д зохион байгуулагдана.

Иймд англи хэлний ерөнхий мэдлэг болон ярианы ур чадварыг сайжруулах хүсэлтэй хүүхэд залуучууд Та бүхнийг сургалтад урьж байна.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,