ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ТӨСЛИЙН ТАЛБАРТ АМЬДАРЧ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН“ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ МЭДЛЭГ ОЛГОХ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс барьж буй Эко хороололд иргэдийн өрхийн амьжиргааг дэмжих, хүнсний ногооны хэрэгцээг хангах зориулалт бүхий 3-н улирлын хүлэмжийг төлөвлөсөн бөгөөд уг ажлын хүрээнд төслийн талбарын иргэдэд зориулсан “Хүлэмжийн аж ахуй эрхлэх мэдлэг олгох сургалт”-ийг Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 2024 оны 3 дугаар сарын 2-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Tус сургалтад Баянзүрх дүүргийн 19-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нийт 15 иргэн оролцлоо. Сургалтын 1-р хэсэгт Үрсэлгээ хийх онолын мэдлэг, Хүлэмжийн аж ахуйн ач холбогдол, Хоршоолол байгуулах ба үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, сургалтын 2-р хэсэгт оролцогчид 2 төрлийн хүлэмж болон бордоо бэлтгэх үе шаттай танилцаж, өргөст хэмх, улаан лоолийн үрсэлгээг өөрсдийн гараар хийж үзэн, гэртээ болон өөрсдийн хүлэмждээ ургуулахаар болсон юм.

Сургалтад оролцсон иргэдийн зүгээс цаашид Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбоон үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцан, хүлэмж эрхлэх мэдлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Мөн төслийн баг оролцогчдоос эко хороололд байгуулагдах хүлэмжийг ашиглах, хоршоолол байгуулах сонирхлын судалгааг авав.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,