![](https://ub-greenhousing.mn/wp-content/uploads/2022/11/999-724x1024.jpg)
УБ хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн эко-хорооллыг Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлын бэлтгэл ханган ажиллаж байна. Иймээс төслийн байгаль орчны хамгааллын талаар иргэдтэй зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянхошуу Бизнес Инкубатор төвд төслийн газар чөлөөлөлт хийсэн барилгажих талбар орчмын СХД-ийн 8, 9 дүгээр хорооны оршин суугчдыг оролцуулан зохион байгуулна. Уг уулзалтад төслийн талбарын Байгаль орчны төлөв байдлын судалгааны үр дүн, АХБ-ны байгаль орчны хамгааллын шаардлагуудын талаар танилцуулж, талбар орчмын нөлөөлөд өртсөн иргэдэд аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргэх юм.