ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ТУУЛ ГОЛ ДАГУУ БАЙРЛАХ ОЛОН УЛСЫН ЭКО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 28-Н ЗУЛЗАГАН УЛИАС МОДЫГ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн талбарт байрлах 28-н зулзаган улиас модыг төслийн гүйцэтгэгч “Нутгийн Буян Групп” ХХК нь “Арвин Тошлойн Үндэс” ХХК-тай хамтран 2024 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр Олон Улсын Эко Цэцэрлэгт Хүрээлэнд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг цэцэрлэгт хүрээлэн нь Баянзүрх дүүргийн 20, 23 болон 28 дугаар хорооны 300 га талбайг хамарсан, Туул гол дагуу байрлах Эко цэцэрлэгт хүрээлэн юм.

Цаашид Төслийн багаас Азийн хөгжлийн банкны Хамгааллын бодлогын дагуу шилжүүлэн суулгах боломжгүй, төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж байгаа моддыг орлуулах зорилгоор “1 модны оронд 2 буюу түүнээс дээш” тооны мод тарих зарчмыг баримтлан нөхөн сэргээлтэд ГАЦУУР, НОХОЙН ХОШУУ, ГҮЙЛС, ГОЛТ БОР, ХАЙЛААС зэрэг мод, бутыг төслийн талбарт тарина.

Холбоотой мэдээлэл