Огноо: | 2025 оны 5 дугаар сарын 27 |
Зээлийн дугаар ба нэр: | ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл |
Гэрээний дугаар ба нэр: | SHD.CW6-001: Шархад дэд төвийн S27/2 талбарын гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил |
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: | 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/ |
- Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос SHD.CW6-001: Шархад дэд төвийн S27/2 талбарын гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил (цаашид “ажил гэх”)-ыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
- Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- Ажил гүйцэтгэхэд шаардлагатай дараах тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-6.1; БА-6.2 эсхүл ЭХЯ-ны: ТЗ-5.1; БА-6.3 эсхүл ЭХЯ-ны: ТЗ-2.1; БА-6.4 эсхүл Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл “Б” ангилал: Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ
- Сүүлийн 5 жилд (2020, 2021, 2022, 2023, 2024) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 750.0 сая төгрөгөөс доошгүй байх. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг дараах шинжид үндэслэн тодорхойлно. Үүнд: Гадна инженерийн шугам сүлжээ;
- Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: (i) Дулаан, ус, ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг гүйцэтгэн, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (ii) 0.4кВ-ын кабель шугамын угсралт болон шилжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх;
- Сүүлийн 5 жилд (2020, 2021, 2022, 2023, 2024) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын борлуулалтын доод хэмжээ нь дээрх жилүүдээс дурын 3 жилийн дунджаар 1.3 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
- Энэ гэрээнд шаардагдах санхүүгийн нөөц хөрөнгө нь 315.0 сая төгрөгөөс доошгүй байх.
5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Захиалагч | : | Нийслэлийн засаг даргын тамгын газар |
Харилцах ажилтан | : | Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн |
Гудамж | : | Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр |
Давхар/өрөөний дугаар | : | 14 давхар, 10 тоот |
Хот | : | Улаанбаатар хот |
Улс | : | Монгол улс |
Утас | : | +976 77770024, +976 77770023 |
Факс | : | +976 77770024 |
Цахим шуудангийн хаяг | : | procurement@mub-ahurp.mn |
6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
“SHD.CW6-001: Шархад дэд төвийн S27/2 талбарын гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 250,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
- Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
- Банкны нэр: Төрийн сан
- Дансны дугаар (Төг/MNT): 100900011969
7. Тендерийг дээр дурьдсан хаягаар
- Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цаг
- Тендерийн баталгааг тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн хамт ирүүлнэ.
Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.