
Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлогын хүрээнд Эмэгтэйчүүдийн орон сууц өмчлөх, хамтран эзэмших эрхийг дэмжих, үүний хүрээнд сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жилүүдэд цахимаар болон төслийн талбарт амьдарч буй эмэгтэйчүүдэд мэдлэг олгох сургалт, мэдээллийн цаг, ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулсан.
Энэ удаа төслийн нэгжээс Ногоон орон сууц төслийн барилга угсралтын гүйцэтгэгч Батс-Өргөө ХХК, Хөөрхөн зүрх ТББ-тай хамтран гүйцэтгэсэн “Орон сууц эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой товч мэдээлэл”-ийг хүргэж байна.
Эмэгтэй Та өөрийн өмч хөрөнгийг бүртгүүлж, баталгаажуулахад шаардлагатай мэдээлэлтэй танилцана уу.
Танд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

