ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор олон Улсын Санхүүгийн Корпорац (ОУСК)-ийн “Ногоон барилгын үнэлгээний Excellence in Design for Greater Efficiencies (EDGE) систем”-ийн дотоодын мэргэшсэн эксперт бэлтгэх гурав дах удаагийн сургалтыг 2024 оны 12 сарын 23-наас 25-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ногоон барилгын үнэлгээний EDGE систем https://edgebuildings.com/ нь эрчим хүч, усны хэрэглээний хэмнэлт болон барилгын материалд шингэсэн нүүрсхүчлийн хийн хэмнэлт гэсэн 3 чиглэлийн хэмнэлтийг хэмждэг. Дэлхийн банк, ОУСК-аас анх санаачлан хэрэгжүүлсэн ба одоогоор дэлхийн 150 гаруй улсад хэрэгжиж байна.

Дээрх стандартыг Монгол улсад нэвтрүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрсөн, байгаль орчинд ээлтэй, олон талт хэмнэлттэй ногоон барилгын хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

EDGE мэргэжилтэн бэлтгэх эхний 2 өдрийн семинарыг EDGE албан ёсны сургалтын эрхтэй Sintali Ltd-тэй https://www.sintali.com/ хамтран зохион байгуулсан ба сургалтын сургагч багшаар олон улсын ногоон барилгын төсөл хэрэгжүүлэгч Sustainahaus байгууллагын https://www.sustainahaus.com/ мэргэшсэн багш нар болох Сайтро Пракосо, Бела Фебрилиа, Мирза Анниса нар ажиллав.

Гурав дахь өдрийн сургалтыг танилцах аялал хэлбэрээр төлөвлөж ШУТИС-ын 5-р байранд байрлах Building Energy Efficiency Center (BEEC) буюу Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн Төв https://shorturl.at/ufof0 дээр очиж танилцав. “BEEC” гүйцэтгэх захирал, сургагч багш Ж.Ганхуягийн чиглүүлэг дор Ногоон, тогтвортой барилга, Барилгын эрчим хүчний гэрчилгээ, Дулааны технологи, Халаалт агаар сэлгэлтийн дэвшилтэт технологи, Барилгын дээвэр дээрх СЭХ-ний үүсгүүр зэрэг агуулгуудыг багтаасан хагас өдрийн онол, практик хосолсон сургалтад оролцогчид хамрагдав.

Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, барилгын материал үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл болж Барилга Хот байгуулалт Яам, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Хот төлөвлөлт судалгааны институт, Хот байгуулалт хөгжлийн газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон бусад хувийн байгууллагуудаас төлөөлөл бүхий нийт 30 мэргэжилтэн хамруулав.

Холбоотой мэдээлэл

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний