



Улаанбаатар хотын төвөөс зүүн хойд зүгт 5.4 км зайд, Баянзүрх дүүргийн 19-р хороонд чөлөөлөлт хийгдсэн газар буюу Шархад дэд төвийн хүрээнд байршина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд S27-5 талбар 1.2га бүхий газарт нийт 110 айлын 5 давхар үйлчилгээтэй 3 блокын төлөвлөлтийн зураг төслийг 2023 онд боловсруулж тус барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна.
Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн. S27-5 талбарын төслийн хувьд :
Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.
Төслийн танилцуулга татах
Шархад дэд төвийн S27-5 талбарт баригдаж буй худалдаа үйлчилгээ бүхий 110 айлын орон сууцны 4 барилгын барилга угсралтын ажлыг “Нутгийн Буян” ХХК барьж гүйцэтгэж байна. Тухайн барилга угсралтын ажил 2025 он 2 дугаар сарын байдлаар 88 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Улаанбаатар хотын төвөөс зүүн хойд зүгт 5.4 км зайд, Баянзүрх дүүргийн 19-р хороонд чөлөөлөлт хийгдсэн газар буюу Шархад дэд төвийн хүрээнд байршина. Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд S27-2 талбар 1.8га бүхий газарт нийт 228 айлын 5 давхар 6 блокын төлөвлөлтийн зураг төслийг 2024 оны хоёрдугаар улиралд боловсруулсан.
Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн. S27-2 талбарын төслийн хувьд :
Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.
Төслийн танилцуулга татах
Шархад дэд төвийн S27-2 талбарт баригдаж буй 228 айлын орон сууцны эхний 152 айлын орон сууцны 4 барилгын барилга угсралтын ажлыг “Тамга уул ” ХХК болон “Батс-Өргөө” ХХК барьж гүйцэтгэж байна. Тухайн барилга угсралтын ажил 2025 он 2 дугаар сарын байдлаар 24 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.