ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл хэрэгжих бүсэд үйл ажиллагаа явуулдаг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) олгох зээлийн мэдээллийг хүртээмжтэй хүлээн авах, зээлд хамрагдах хүсэлтийг илэрхийлсэн.

Уг хүсэлтийн дагуу төсөл хэрэгжүүлэх нэгж нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөлтэй хамтран 2024 оны 1 дүгээр сарын 26-ний өдөр Баянхошуу Бизнес инкубатор төвд ЖДҮ эрхлэгчдэд зориулан “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа.

Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын төлөөлөл хүрэлцэн ирж, 2024 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл, шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материалыг танилцуулан, төслийн материал хүлээн авах цахим системийг ашиглах заавар зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн уулзалтад төсөл хэрэгжих талбар болон ойр орчмын бүсийн нийт 11 ЖДҮ эрхлэгчид хамрагдан оролцлоо.

            ЖДҮХС-аас олгох зээлийн төслийн материалыг 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2 дугаар сарын 23-ний өдөр хүртэл цахимаар хүлээн авна. Та доорх холбоосоор нэвтрэн, дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу.

Жижиг, дунд үйлдвэрийн газар (sme.gov.mn)

Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний