ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

“Гадна тоглоомын талбайн зураг төсөл боловсруулах” уралдаанд оролцохыг урьж байна

ЭКО ХОРООЛОЛ, НОГООН ОРОН СУУЦНЫ СТАНДАРТ БОЛОН ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ СУРТАЛЧЛАХ, ОЛОН НИЙТИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛГООР ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНД ЗУРАГ ТӨСЛИЙН КОНСЕПЦЫН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зохион байгуулагч: “УЛААНБААТАР ХОТЫН ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ БА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР БҮХИЙ ХОТЫН ШИНЭЧЛЭЛ САЛБАРЫН ТӨСӨЛ”

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд оршин суугчдын амьдрах таатай орчин, аюулгүй байдлыг хангасан архитектур төлөвлөлттэй ногоон орон сууц бүхий эко хороолол байгуулагдах юм. Төслийн эхний ээлжийн 220 айлын “ногоон” орон сууцны бүтээн байгуулалтын ажил Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянхошуу” B15 талбар болон Баянзүрх дүүргийн 19-р хороон нутаг дэвсгэрт байрлах S27/5 талбаруудад 2023 оны 8 дугаар сараас тус тус эхэлсэн.

Төслийн “Эко хорооллын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах” зөвлөх баг 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Эко хорооллын болон ногоон орон сууцны стандарт, олон улсын сайн туршлагын талаарх мэдлэг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах” ажлын хүрээнд оюутан залуусаар дамжуулан эко хороолол болон ногоон орон сууцны талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, төслийн ландшафтын архитектур төлөвлөлтөд олон нийтийн саналыг тусгаж, тэдний оролцоог хангах зорилгоор B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны тоглоомын талбайн зураг төслийн консепц боловсруулах уралдааныг оюутан залуусын дунд зохион байгуулна.

Эко хороолол болон ногоон орон сууцны талаар холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, сурталчлан таниулах нь гэр хорооллын иргэдийн төсөлд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх, барилгын салбарт олон улсын стандартад нийцсэн “ногоон” орон сууцны бүтээн байгуулалтыг сурталчлахад чухал үүрэгтэй юм.

ХОЁР. ЗОРИЛГО

Энэхүү уралдааны зорилго нь иргэд, олон нийт ялангуяа архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуусын ногоон орон сууц болон эко хорооллын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, тэдэнд олон улсын сайн жишээг таниулахад оршино.  

ГУРАВ. УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХУГАЦАА

Уралдаанд оролцогчид нь Улаанбаатар хотын төвөөс 7.2км зайд орших Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байгуулагдах төслийн В15 талбарын 110 айлын сууцны гадна тоглоомын талбайн зураг төсөл болон төлөвлөлтийг боловсруулна. Тоглоомын талбай нь нийт 308м2 талбай бөгөөд 90м2, 173м2, 45м2 хэмжээ бүхий 3 талбарт (Зураг1) хуваагдана.

Зураг төсөл боловсруулах уралдаан нь нийт 2 сарын /2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 02-р сарын 20-ны өдөр хүртэл/ хугацаанд зохион байгуулагдах бөгөөд шилдэг 3 бүтээлийг шалгаруулна. Оролцогчдын бүртгэл 2023 оны 11 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал явагдана.

Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн бүх оролцогчдод төслийн олон улсын болон дотоодын мэргэшсэн архитекторууд хот төлөвлөлт, архитектурын чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна.

Зураг 1. Төлөвлөлтийн байршил

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ

Уралдаанд оролцогчид нь их, дээд сургуулийн бакалаврын түвшний оюутан, МСҮТ болон политехник коллежийн суралцагчид эсвэл 16-аас 24 насны Монгол улсын иргэн байх бөгөөд 4 гишүүнээс ихгүй бүрэлдэхүүнтэй багаар оролцож болно. Оролцогчид багийн зохион байгуулалттай оролцох тохиолдолд багийн нийт гишүүдийн 30%-иас багагүй нь эмэгтэй оролцогч байна. Оролцогч хувь хүн болон баг нь нэг зөвлөхтэй /мэргэжлийн багш, чиглүүлэгч/ байхыг зөвшөөрнө

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж болон зөвлөх багийн бүрэлдэхүүнтэй холбоо шууд хамаарал бүхий этгээд оролцохыг хориглоно.

ТАВ. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Оролцогчид өөрсдийн бүтээлийг цахим хэлбэрээр .pdf, .jpeg (.png файл хүлээн авахгүй) өргөтгөлтэй ирүүлэх бөгөөд хамгийн багадаа 3 ба түүнээс дээш хуудастай байна (дээд хязгаар байхгүй). Бүх зураг 15МВ-с их хэмжээтэй ирүүлэх бөгөөд дараах бүрдлийг хангасан байна. Үүнд:

  • Ерөнхий төлөвлөгөө (Заавал)
  • Концепц санаа (Хамгийн багадаа 1 хуудас)
  • 3D харагдах байдлууд
  • Шаардлагатай  нэмэлт мэдээлэл
  • Тайлбар бичиг (ойролцоогоор 700-1000 үгтэй)

Бүтээл ирүүлэх хаяг: minjin.s@ahurp-efdp.com

Бүртгүүлэх холбоос:  https://forms.gle/U7shGzp2AwvXzTe46

Төлөвлөлт, зураг төсөлд тусгах боломжтой шийдлүүд:

  • Хүрээлэн буй орчин, эрүүл мэндэд ээлтэй архитектур, инженерийн шийдэлтэй байх
  • Эко хорооллын онцлог, өнгө төрхөд нийцсэн, аль болох натурал, минимал шийдэлтэй байх
  • Үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой байх
  • Дотоодын болон гадаадын зах зээлд нэвтрүүлэх бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх боломжтой байх
  • Өртөг хямд, дахин боловсруулах материал ашигласан байдал
  • Өнгө үзэмж, хийц сайтай байх
  • Бүтээл нь зөөж тээвэрлэхүйц, овор хэмжээ багатай байх
  • Сэдэв чөлөөтэй

Зураг төсөл боловсруулахад ашиглагдах суурь материал:

  • Энэхүү уралдаанд оролцоход шаардлагатай нэмэлт эх сурвалжуудыг чадавх бэхжүүлэх сургалтын үеэр оролцогчдод тараана. Нэмэлт эх сурвалжид 3 тоглоомын талбайн байршлын DWG зураг багтана.

ЗУРГАА. УРАЛДААНЫГ ДҮГНЭХ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шалгаруулахдаа төсөл хэрэгжих бүсийн иргэд, олон нийт, ЕБС-ын сурагчдын санал асуулгын оноо болон агуулгыг ойлгомжтой, зөв илэрхийлсэн эсэх, инновацын ур чадвар, хүрээлэн буй орчинд ээлтэй зэрэгт үндэслэн шүүгчдийн бүрэлдэхүүний өгсөн онооны нийлбэрээр дүгнэж байр эзлүүлнэ.

  • Тэргүүн байр Өргөмжлөл, мөнгөн шагнал – 3,450,000 төгрөг ($1000)
  • Дэд байр Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1,725,000 төгрөг ($500)
  • Гутгаар байр Өргөмжлөл, мөнгөн шагнал – 1,035,000 төгрөг ($300)

ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Оролцогчид зөвхөн зохион байгуулагч талд дараах асуудлын хүрээнд гомдол гаргаж болох бөгөөд бусад асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй.

  • Зохиогчийн эрх зөрчигдсөн асуудлаар /Хувь хүн болон байгууллагын бүтээлийг хуулбарлаж оролцсон/;
  • Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;
  • Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан  үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.

НАЙМ. БУСАД

Тэргүүн, дэд, гутгаар байруудад шалгарсан 3 бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигч нь “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл  салбарын төсөл” байна.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг