ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

БАЯНХОШУУ ДЭД ТӨВ НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ-1 БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦ

Баянхошуу дэд төвийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг Азийн Хөгжлийн Банкны худалдан авах ажиллагааны дүрэм журмууд болон Монгол улсын холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ба тус хорооллын А, Б блок барилгуудын гүйцэтгэгчээр Сити Ландмарк ХХК, Хаппи Бьюлдинг ХХК-нуудын түншлэл, С болон Д блокуудын гүйцэтгэгчээр Цамхаг Констракшн ХХК, Содон Номин Констракшн ХХК-нуудын түншлэл шалгарч, уг түншлэлүүдтэй барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн.


Тус барилгын ажлын явц 2023 оны 9-р сарын байдлаар 30 хувийн хэрэгжилттэй байна. Үүнд, А, Б блок барилгуудын баганан суурийн арматурчлал башмакын ажил хийгдсэн. С блок барилгын суурийн хучилтын ажил, зоорийн давхарын бетон ханын хэв хашмалын ажил хийгдсэн.

Д блок барилгын суурийн дам нурууны ажил хийгдэж, буцаан булалт хийгдсэн байна.
Мөн А блокын 1-р давхарын шал болон зоорийн давхарын ханын бетон цутгалт хийгдсэн, Б блокын 1-р давхарын шал болон зоорийн давхарын ханын бетон цутгалт хийгдсэн ба 2-р давхарын шалны арматурчлал хийгдэж байгаа бол С блокын 2-р давхарын шалны арматурчлал, Д блокын 1-р давхарын шал болон зоорийн давхарын ханын бетон цутгалт хийгдсэн.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,