ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19-Р ХОРООНЫ БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19-р хорооны Цайз орчимд нийт 110 айлын ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Төслийн нэгжийн зүгээс төслийн талбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд төслийн нэгж нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 19-р хорооны Иргэдийн танхимд ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.  

Уулзалтад тус хорооны 30-н бизнес эрхлэгч оролцсон бөгөөд төслийн нэгжийн зүгээс ногоон орон сууц төслийн үйл явц, эко хорооллын төлөвлөлтийг танилцуулан, 2024 онд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт шаардагдах судалгааг авлаа. Түүнчлэн уулзалтад оролцогчдын 70 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчид байсан бөгөөд Төслийн хуулийн зөвлөх ЖДҮҮ эрхлэгчдэд зориулан өмч хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаар хууль эрх зүйн мэдээлэл өгч ажиллалаа. Мөн уулзалтад төслийн барилга угсралтын гүйцэтгэгч компани болох “Нутгийн буян” ХХК-ын төлөөлөл оролцож бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг