ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ШАРХАД ДЭД ТӨВ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ ТӨСЛИЙН ТАЛБАРТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19-р хороонд баригдаж буй 110 айлын Ногоон орон сууцны барилга угсралтын 16, Нутгийн Буян групп ХХК-ийн нийт 54-н ажлын байрыг танилцуулах “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг 19 дүгээр хорооны Иргэний Танхим болон Төслийн талбарт 2024 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Нутгийн Буян групп ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтэн болон барилгын талбар хариуцсан инженер оролцож, компанийн хүний нөөцийн бодлого, цалин хөлс, ажиллах орчин нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа.

Тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн 19, 24 болон 32 дугаар хорооны ажил сонирхож буй нийт 31 иргэн, үүнээс 18 эмэгтэй оролцож, 1 иргэн Гагнуурчнаар ажлаа эхлүүлсэн бол Харуул болон Дотор засалчаар ажиллах иргэд ажлын нөхцөлийн талаар дараагийн хэлэлцлийг хийж байна.

Холбоотой мэдээлэл