Огноо: | 2023 оны 4-р сарын 26 |
Зээлийн дугаар ба нэр: | ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл |
Гэрээний дугаар ба нэр: | BYW.CW2-001: Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажил |
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: | 2023 оны 5 сарын 29-ны өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/ |
- Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг (цаашид “ажил гэх”) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэ ажил нь:
Гэрээний дугаар, нэр | Ажлын тодорхойлолт |
BYW.CW2-001: Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж | Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажил. Үүнд: Дунд төвөгшилтэй дулаан, ус, ариутгах татуургын шугам сүлжээг барих, хүлээлгэн өгөх, байнгын ашиглалтанд оруулах; Дор хаяж 2×630кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөөний барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж, 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татаж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; Гадна холбооны сувагчлал, шилэн кабелийн угсралтыг хийх, барилгын талбарт байрлах шилэн кабелийн трасс шилжүүлэх; |
- Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
- Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага: (i) Дунд төвөгшилтэй дулаан, ус, ариутгах татуургын шугам сүлжээг барьж, хүлээлгэн өгч, байнгын ашиглалтанд оруулсан туршлагатай байх; (ii) Дор хаяж 2×630кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөөний барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж, 10кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам татаж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (iii) Гадна холбооны сувагчлал, шилэн кабелийн угсралтыг хийж, барилгын талбарт байрлах шилэн кабелийн трасс шилжүүлж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх;
- Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь дээрх жилүүдээс аль нэг 3 жилийн дундаж борлуулалт нь 1.9 тэрбум төгрөг байна.
- Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага нь 400 сая төгрөг байх.
- Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1.3 тэрбум төгрөгөөс доошгүй байх.
- Ажил гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл шаардлагатай:
- Барилга, хот байгуулалтын яамны:
- БА-3.1. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар, шинэчлэлт, тохижилтын ажил;
- БА-3.5 Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсвэл Эрчим хүчний яамны 03.2.1 заалт, 0.4-10кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ;
- БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт эсвэл Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрөл “Б” ангилал Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ;
- Барилга, хот байгуулалтын яамны:
- Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.
- Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Захиалагч | : | Нийслэлийн засаг даргын тамгын газар |
Харилцах ажилтан | : | ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн |
Гудамж | : | Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр |
Давхар/өрөөний дугаар | : | 14 давхар, 10 тоот |
Хот | : | Улаанбаатар хот |
Улс | : | Монгол улс |
Утас | : | +976 77770024, +976 77770023 |
Факс | : | +976 77770024 |
Цахим шуудангийн хаяг | : | procurement@mub-ahurp.mn |
- Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
- “BYW.CW2-001: Баянхошуу дэд төвийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
- Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 200,000 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлнө.
Дотоод шилжүүлэг: Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл Банкны хаяг: Төрийн сан Дансны дугаар (MNT): 100900011969 |
- Тендерийг
- Дээр дурдсан хаягаар
- Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө : 2023 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 15:00 цаг
- Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.