ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Эмэгтэйчүүдийн орон сууц, хөрөнгө өмчлөх эрхийг дэмжих аянг эхлүүллээ

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг Хүний Эрхийн Олон Улсын Өдөр буюу 12-р сарын 10-ныг угтаж 16 хоногийн турш зохион байгуулдаг билээ. Энэхүү аянд УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл нэгдэж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал, хөрөнгө өмчлөх эрхийг дэмжих мэдлэг, мэдээллийн кампанит ажлаа эхлүүллээ. УБ Хотын Ногоон Орон Сууц Төслийн бүх үе шатанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг болох Нийгэм, Жендерийн Үйл Ажиллагааны Төлөвлөгөөний дагуу эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх, ажил эрхлэлтийг дэмжих, өрхийн шийдвэр гаргалтад дахь оролцоог нь нэмэгдүүлэх зэрэг нийт 19 үйл ажиллагааг заавал хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Ингэснээр эмэгтэйчүүдийг бусдын хараат байдалд орж болзошгүй нөхцөл, улмаар хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бууруулах зорилготой. Уг төлөвлөгөөний томоохон хэсэг нь гэр хороололд оршин сууж буй эмэгтэйчүүдийн газар, орон сууц, үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн эрхийг дэмжих ажил юм. Энэхүү кампанит ажлын эхний арга хэмжээгээр бид төсөл хэрэгжиж буй Баянхошуу, Шархад дэд төвүүд буюу Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хөрөнгө бүртгэгчид, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн төлөөллүүдтэй кампанит ажлын хүрээнд хэрхэн хамтарч ажиллаж болох, эмэгтэйчүүдийн хөрөнгө өмчлөлийг сурталчлан дэмжиж хамгийн бодит бөгөөд урт хугацааны эерэг үр дүн гаргахад ямар өөрчлөлт, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх боломжтой талаар 2022 оны 12-р сарын 7-ны өдөр зөвлөлдлөө.    

Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хийсэн нийгэм, эдийн засгийн судалгаагаар эмэгтэйчүүд нийт газрын гэрчилгээтэй оршин суугчдын дөнгөж 10 орчим хувийг эзэлж байгаа нь харагдсан. Улсын хэмжээнд ч эмэгтэйчүүд өөрийн нэр дээр сууц, үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байх нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад ойролцоогоор хоёр дахин бага байгааг зочин илтгэгч, Азийн Сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн Дэд зохицуулагч Г.Цолмон мөн онцолсон. Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн хүнд асуудлуудын нэг нь барьцаа хөрөнгө байхгүй тул санхүүгийн байгууллагаас зээл авах, улмаар бизнесээ тэлэх, нэмэлт боломж эдлэх нөхцөл үүсэхгүй байгаа талаар ярьж байв. Харин улсын бүртгэгч нар оршин суугчдад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой иргэний эрх, хүлээх үүрэг, өмчтэй болох үйл явц гэх мэт шат шатны төвлөрсөн мэдээллийг хүртээмжтэйгээр, өрхийн бүх гишүүдэд хүргэх шаардлага байгааг дурдаж байсан юм.

Төслийн аяны хүрээнд оролцогчдын хуваалцсан гол бэрхшээлүүдийг хөнгөвчлөх, оршин суугчдад, ялангуяа залуу үеийнхэнд хөрөнгө өмчлөлийн олон талт ач холбогдлыг мэдээлэх зэргийг төлөвлөн ажиллахаар боллоо. 

Жендерийн хэвшмэл ойлголтоос улбаалан монгол айлууд газар, орон сууцаа хүү, нөхөр, ах гэх мэт эрэгтэй гишүүддээ өвлүүлэх, өмчлүүлэх нь маш түгээмэл. Энэ нь нөгөө талдаа эмэгтэй хүний гэртээ болон нийгэмд эзлэх байр суурийг эхнээсээ зөвхөн ахуйн үүрэгт холбох, аливаа шийдвэр гаргалтад оролцох эрх мэдэл, ажил эрхлэх боломжийг хаах, бие даан санхүүгийн болон амьдрах сууцны хараат байдлаас шалтгаалсан хүчирхийлэлд өртөх гэх мэт маш олон урт хугацааны эрсдлүүдэд охид, эмэгтэйчүүдийг түлхэж байдаг. Үүний зэрэгцээ санхүүгийн байгууллагууд эмэгтэйчүүдийг эрсдэл өндөртэй харилцагч гэж үзэх, нөхөргүй эмэгтэйчүүдийг бие даан зээл авах боломжийг хаах гэх мэт жендерийн тэгш бус байдал бүх шатны нийгмийн тогтолцоонд шингэсэн байдаг тухай зочин илтгэгч Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны Бодлого, хамтын ажиллагааны ахлах менежер Э.Нандин-Эрдэнэ мөн дурдаж байлаа. Үүний дагуу Ногоон орон сууц төсөл жендерийн мэдрэмж, эмэгтэйчүүдийн хөрөнгө өмчлөх замыг дөтлөхөд хувь нэмэр оруулах нөлөөллийн ажлуудыг кампанит ажлын хүрээнд цаашид тогтмол зохион байгуулах юм.  

Төслийн бусад мэдээллийг бид цаг алдалгүй хүргэж явах болно. 

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс;

УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл”-ийн вэбсайтыг эндээс

“УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл”-ийн Facebook хуудсыг эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг