ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчимд нийт 110 айлын ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлыг эхлүүлээд байна. 

Төслийн нэгжийн зүгээс төслийн талбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх дэд зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд төслийн нэгж нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бизнес эрхлэгч оролцсон бөгөөд төслийн нэгжийн зүгээс ногоон орон сууц төслийн үйл ажиллагааг танилцуулан, 2024 онд ЖДҮҮ-ний үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр боловсруулахад шаардагдах судалгааг авлаа.  

Мөн Хөгжлийн шийдэл ТББ –ын зүгээс өрхийн болон ЖДҮҮ дэмжих чиглэлээр хэрэгжүүлж болох богино болон урт хугацааны сургалт, хөтөлбөрийг танилцуулж, мөн төслийн гүйцэтгэгч барилгын компаниудын төлөөлөл тус уулзалтад оролцож ЖДҮҮ эрхлэгчидтэй хамтарч ажиллах талаар мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,