Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1426 дугаар захирамжаар байгуулагдсан ногоон орон сууц төслийн Удирдах Хорооны хуралдаан 2 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, төслийн баг удирдах хорооны гишүүдэд 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлууд, 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг танилцууллаа.
Мөн төслийн хоёрдугаар бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжүүлэх эко хорооллуудын талбарыг тодорхойлох, ухаалаг удирдлагын нэгдсэн төвийг хөгжүүлэх зэрэг бусад асуудлуудыг хэлэлцэж хуралдааны тогтоол, зөвлөмжүүдийг гаргалаа.
Төслийн Удирдах хороо нь Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч П.САЙНЗОРИГ-оор ахлуулсан бөгөөд удирдах хороонд Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, НОСК ХК, Ди Би Эм Ассет менежмент ҮЦК ХХК-ны төлөөлөл оролцон ажиллалаа.