Байгаль орчны хөндлөнгийн үнэлгээний баг буюу БОАД ХХК болон Үнэт байгаль ХХК-ийн түншлэл 2024 оны 9 дүгээр сарын 19-нд Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн гүйцэтгэгч нарт 3 дах удаагийн Байгаль орчны мониторингийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Батс өргөө ХХК, Нано экологи ХХК, Хэмжилзүй ХХК, Тамга-уул ХХК, Хөх бүрдний эх ХХК-ийн ХАБ, байгаль орчны мэргэжилтнүүд болон СХД-ийн 9-р хорооны Засаг дарга Л.Бямбадорж, хорооны албан хаагчид хамрагдсан.
Сургалтад мониторингийн цэгүүдээс дээж авах аргачлал, гомдол барагдуулах механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Монгол Улсын болон АХБ-ны байгаль орчны хамгааллын бодлого, хууль журмын талаар оролцогчдод мэдээлэл хүргэлээ.