ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

ЭКО-ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСЛИЙГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ, ХЭЛЭЛЦҮҮЛЭХ II УУЛЗАЛТЫГ БАЯНХОШУУ ДЭД ТӨВД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянхошуу дэд төвд төсөлд оролцохоор дэмжсэн оршин суугчдад төслийн зураг төслийг танилцуулах анхны танхимын уулзалтыг  2021 оны 12 дугаар сарын 12-нд  амжилттай зохион байгуулсан бөгөөд 2022 оны 04-р сарын 09-ний өдөр зураг төслийг танилцуулах 2-р уулзалтыг танхимаар дахин зохион байгууллаа.

Баянхошуу бизнес инкубатор төвд зохион байгуулсан энэхүү 2 дахь удаагийн уулзалтад нийт 55 хүн оролцсон бөгөөд уулзалтаар төслийн хүрээнд баригдах ЭКО-ХОРООЛЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, ЗУРАГ ТӨСӨЛ-д иргэдийн санал хүсэлт хэрхэн тусгагдаж, өөрчилсөн байдлыг нийт хамрагдаж буй оршин суугчдад танилцуулав.

Бид төслийн хэрэгжилтийн үе шатууд болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаандаа иргэдийн санал хүсэлтийг тогтмол тусган ажиллаж байгаа билээ. Иргэдтэй хийсэн зураг төсөл танилцуулах анхны уулзалтаар оршин суугчдын гаргасан санал, хүсэлтийг зураг төсөлдөө тусган шинэчилж дахин танилцуулах зэргээр Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөлд хамрагдаж буй Баянхошуу дэд төвийн оршин суугчидтай нягт уялдаа холбоотой ажиллаж байна.

Амьдрах орчноо сайжруулахаар Эко-хороолол барих төслийн ажлыг дэмжиж идэвхтэй оролцсон нийт оршин суугчид та бүхэндээ талархал илэрхийлье. Иргэд та бүхний оролцоо, хяналт төсөл амжилттай хэрэгжихэд нэн чухал үүрэгтэй билээ.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,