ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

News

Төслийн байгаль орчны үйл ажиллагааны талаар оршин суугчидтай зөвлөлдлөө 

УБ хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн эко-хорооллыг Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд буюу Баянхошуу дэд төвийн газар нутагт барьж байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Төслийн байгаль орчны хамгааллын үйл ажиллагаанд МУ-ын байгаль орчны холбогдох хууль тогтоомж болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Хамгааллын бодлогын баримт бичгийг нягт баримтлан ажилладаг. Үүнтэй уялдуулан АХБ-ны Хамгааллын Бодлогын дагуу 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төслийн байгаль орчны хамгааллын талаар зөвлөлдөх уулзалтыг Баянхошуу Бизнес Инкубатор төвд зохион байгууллаа. Уулзалтад төслийн газар чөлөөлөлт хийсэн барилгажих талбар орчимд амьдарч буй СХД-ийн 8, 9 дүгээр хорооны оршин суугчид оролцов.  

Иргэдтэй зөвлөлдөх уулзалтын үеэр талбарын Байгаль орчны төлөв байдлын судалгааны үр дүн, төслийн зүгээс хэрэгжүүлэн ажиллаж буй Монгол Улсын болон АХБ-ны байгаль орчны хамгааллын шаардлагууд, төслийн Гомдол барагдуулах механизмын талаар иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Түүнчлэн төслийн барилга угсралтын үйл ажиллагааны үеэр оршин суугчдын анхаарах байгаль орчин, аюулгүй ажиллагааны зөвлөмж болон төсөлд хэрхэн санал хүсэлтээ илэрхийлэх арга замуудын талаар мэдээлэл хүргэсэн юм. Төслийг байгаль орчин, оршин суугчдад ээлтэй, аюулгүй байдлаар хэрэгжүүлэх, цаашид тогтвортой байдлыг ханган ажиллах үндэс нь төсөлд хамрагдах болон нөлөөллийн бүсийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нягт хамтын ажиллагаа юм. 

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжснээр агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулан байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Төслийн бүтээн байгуулалтад барилгын нэмэлт дулаалгын систем, ус, эрчим хүчний хэмнэлттэй технологи, нарны зайн дэлгэц, ухаалаг удирдлагын систем, байгаль орчинд ээлтэй барилгын материал, органик хүнсний ногоо тариалах хүлэмж, иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежмент хэрэгжүүлж, ногоон байгууламж бий болгох зэргээр байгальд ээлтэй, үр ашигтай, дэвшилтэт технологийг ашигласнаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин бүрдүүлсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй орон сууцны эко-хорооллуудыг бий болгох юм.  

Төслийн бусад мэдээллийг бид цаг алдалгүй хүргэж явах болно. 

УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл”-ийн вэбсайтыг эндээс

“УБ Хотын Ногоон Орон Сууц Төсөл”-ийн Facebook хуудсыг эндээс үзнэ үү.

Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний