ULAANBAATAR GREEN AFFORDABLE HOUSING
AND RESILIENT URBAN RENEWAL
SECTOR PROJECT (AHURP)

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Frequently asked and question

Нийтлэг асуултууд

НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь гэр суурьшлын бүсийг сайжруулах төсөл бөгөөд 100 га талбайд эрчим хүчний хэмнэлттэй 10 000 айлын орон сууцны хорооллыг байгуулна.

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийг НЗДТГ-ыг төлөөлж, НОСК-ийн харъяа төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн ач холбогдол нь Улаанбаатар гэр сууцны хорооллын иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангахын зэрэгцээ иргэдийн амьдрах орчин, хүрээлэн буй байгаль орчны нөхцөлийг сайжруулахад оршино.

Иргэд өөрийн эзэмшил/өмчлөлийн газраа орон сууцаар солиод өмчлөх эсвэл шууд худалдан аваад өмчлөх боломжтой. Мөн энгийн түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцнуудыг санал болгоно. Энэхүү төслийн зорилго нь харилцан адилгүй орлогын түвшинтэй иргэдийг орон сууцаар хангах юм.

Эко-хорооллыг барихаар сонгосон талбайд оршин суудаг бөгөөд сайн дурын үндсэнд газраа орон сууцаар солихоор санал нэгдсэн иргэд эхний ээлжинд төсөлд хамрагдах боломжтой юм. Тэдгээр иргэд нь орон сууц худалдан авах болон түрээслэх давуу эрхтэй байна. Үүний дараа олон нийт Эко-хорооллын орон сууцнаас худалдан авах болон түрээслэх боломжтой болно.

Орон сууцны хорооллын төлөвлөлтийг хийж, барьж ашиглалтад оруулахад ойролцоогоор 2-3 жил шаардагдана.

Газрын гэрчилгээ нь албан ёсоор тухайн иргэний нэр дээр байх ёстой. Бусдын нэр дээр байдаг бол түүнийг өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай. Хаяж гээгдүүлсэн бол холбогдох байгууллагаас хууль журмын дагуу нөхөн авна.

Сайн дурын үндсэн дээр газар солилцох

Төслийн орон сууцны нэг хороолол барихад хамгийн багадаа нэг дор байрлалтай 4 га буюу 60-80 орчим хашааны газар шаардлагатай.

Айл өрхүүд зөвхөн сайн дурын үндсэнд нэгдэж төсөлд оролцох ёстой. Иймд төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд төслийн зүгээс зохион байгуулах уулзалт, зөвөлгөөнд идэвхитэй оролцож, төслөөс явуулах асуулга судалгааны үеэр төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлэх хэрэгтэй. Хашааны эзэн болон хашаанд хамт амьдардаг өрхүүд хамтдаа төсөлд хамрагдахаар зөвшөөрсөн байх шаардлагатай.

Төслийн орон сууц ашиглалтад орох хүртэл төсөлд хамрагдсан өрхүүдийг төслөөс түр байраар хангана.

Төсөлд оролцох хүсэлтэй өрх зөвхөн энэхүү төслийн хүрээнд баригдсан орон сууцаар сольж болно.

Үгүй. Хашааны газрыг зөвхөн бүтнээр нь солилцсон тохиолдолд орон сууц авах эрх үүснэ.

Болохгүй. Сайн дурын үндсэн дээр газрыг зөвхөн эко хороололд баригдах орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний талбай, ажлын байр, гарааш зэрэг дүйцэх үл хөдлөх эд хөрөнгөөр солих боломжтой.

Сайн дурын үндсэн дээр газар солилцох гэдэг нь зөвхөн иргэдийн хүсэл сонирхолд үндэслэнэ. Газар өмчлөх, эзэмших эрх бүхий гэрчилгээтэй иргэн сайн дурын үндсэн дээр газраа солилцох саналд ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэж хэлэх бүрэн эрхтэй.

1.Төслийн багийн зүгээс иргэдтэй хэд хэдэн шатныуулзалт, зөвөлгөөн зохион байгуулна.
2.Төслийн эхний шатанд Баянхошуу болон Сэлбэ дэдтөвүүдийн сонгогдсон байршилд 2017-2018 онд судалгаанд хамрагдсан байсан өрхүүдийн төсөлд оролцох хүсэл сонирхолтой хэвээр эсэхийг дахин нягтална.
3.Нэг эко-хороолол барихад нэг дор байрлалтай,хамгийн багадаа 4 га газрын иргэд төсөлд хамрагдах хүсэлтээ ирүүлснээр төсөл хэрэгжих байршил баталгаажна.
4.Инженерийн баг нь эко-хорооллын ТЭЗҮ болоннарийвчилсан зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын төсвийг тооцно.
5.ТХН-ийн хөлсөлж авсан үл хөдлөх хөрөнгийн хараатбус үнэлгээчин төсөлд оролцогч өрхүүдийн газар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлнэ.
6.Төслийн багийхан үл хөдлөх эд хөрөнгийннарийвчилсан хэмжилт, тооллого, үнэлгээний үр дүнг төсөлд оролцогч өрхүүдэд нь тайлбарлаж өгнө. Хэрэв хашааны эзэн үнэлгээний дүнд сэтгэл ханамжтай бол газраа орон сууцаар солих гэрээ байгуулна.

Төсөлд хамрагдах иргэд зөвхөн сайн дурын үндсэн дээр газраа орон сууцаар солилцоно. Хэрвээ хашааны эзэн тухайн гэрээний нөхцөлд сэтгэл ханамжгүй байвал орон сууцны төсөлд хамрагдахаас татгалзаж болно.

Хэрэв тэдгээр иргэд үл хөдлөх хөрөнгөө орон сууцаар солихыг аль аль нь зөвшөөрсөн бол газар өмчлөх/эзэмших эрхтэй иргэн болон байшингийн эзэн эд хөрөнгөө үнэлүүлж, тохирсон орон сууцаар солих боломжтой.
Байшингийн эзэн өөрийн санхүүгийн чадамжаас хамааран орон сууцны хороололд түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцнуудаас сонгох боломжтой.


Хашаанд хамт амьдардаг өрхүүд нь энгийн түрээсийн эсвэл түрээслээд өмчлөх орон сууцанд орох боломжтой. Санхүүгийн чадамж, боломжоосоо хамааран иргэд орон сууц худалдан авч болно.

Болно. Өрхийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь эхний авах орон сууцны үнээс өндөр бол хоёр дахь орон сууцыг авах боломжтой буюу үлдэгдэл мөнгөн дүнг хоёр дахь орон сууцны урьдчилгаа төлбөр болгон ашиглаж болно. Гэвч энэ нь орон сууцны нөөц боломж болоод тухайн иргэний санхүүгийн чадамжаас хамаарна.

Хөрөнгийн үнэлгээ ба сайн дурын үндсэн дээр газар солилцох гэрээ

Газрын үнийг хараат бус мэргэжлийн байгууллагын хийсэн зах зээлийн судалгааны дүнд үндэслэж тогтооно.

Төсөлд хамрагдаж байгаа хашааны газрыг гэрчилгээн дээрх хэмжээгээр тооцож үнэлэх ба бусад бүх үл хөдлөх болон эд хөрөнгийг нөхөн орлуулах өртгөөр, элэгдэл хорогдолгүйгээр тооцно.
Бизнесийн үйл ажиллагааг нягтлан хянаж, тухайн бизнесийн эрх зүйн байдлаас хамааран нөхөн олговор тооцогдоно. Мод болон бусад эд зүйлүүдийг бас харгалзан үзнэ.

Сайн дурын үндсэн дээр газар солилцох эцсийн гэрээ байгуулахаас өмнө төсөлд хамрагдах өрх бүрт газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Төсөлд оролцогч өрхийн газрын үнэлгээнээс хамаарч солих орон сууцны хэмжээг тогтооно. Хэрэв газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн иргэний хүссэн хэмжээний орон сууцны үнэд хүрэхгүй тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөөд эсвэл орон сууцны зээлд хамрагдан орон сууцаа томруулан авах боломжтой.

Хэрэв тухайн иргэн газраа орон сууцаар солиход төлбөрийн зөрүү гараагүй бол орон сууц ашиглалтад орсны дараа орон сууц өмчлөлийн гэрчилгээг шууд олгох, эсвэл орон сууцны зээлээ бүрэн төлж дууссаны дараа олгоно.

Бизнесийн үйл ажиллагаа

Бизнес эрхлэгч иргэний бизнесийнхээ үйл ажиллагааг харуулсан бүртгэлийг (татвар төлсөн баримт, дансны хуулга бусад нотлох баримт) үндэслэн нөхөн олговор олгоно.

Төслийн хүрээнд баригдах худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий бизнес эрхлэх боломж олгоно.

Зураг төсөл

Гадна орчны тав тухыг хангах зорилгоор дурьдагдсан элементүүд бүгд хийгдэнэ. Ингэхдээ холбогдох нормын дагуу зай хэмжээг тооцож төлөвлөнө.

Тийм ээ. Эко хорооллын барилга болон зам талбайг зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцүүлж норм ба дүрэмд зааснаас гадна олон улсын жишиг стандартаар төлөвлөнө.

Хүүхдийн тэрэг, тэргэнцэртэй, хараагүй хүмүүс саадгүй явах зам тавихаас гадна барилгын орц хэсэгт нормын дагуу налуу зам (пандус) төлөвлөнө.

Орон сууцны барилгын зураг төслийг гүйцэтгэхдээ Уур амьсгалын ногоон сангийн шаардлагын дагуу эрчим хүчний хэмнэлтийн технологийг тусгаж боловсруулах ба гүйцэтгэлд хяналт тавина.

Санхүүжилт ба зээл

ОНОС гэдэг нь эко-хорооллыг барих барилга угсралтын компаниудад зээл олгох банкнуудад дэмжлэг үзүүлэн ажиллах сан юм. Түүнчлэн уг сан нь эко-хорооллын орон сууцнаас авах сонирхолтой иргэдэд зээл олгох банкнуудыг дэмжиж ажиллана.

Төслийн хүрээнд баригдах эко-хорооллын орон сууцаар газраа солих боломжтой иргэд, мөн тэд солисон орон сууцны хэмжээгээ томруулах хүсэлтэй тохиолдолд эсвэл хоёр дахь орон сууц худалдан авах хүсэлтэй бол орон сууцны зээлд хамруулах боломжтой. Банкнаас тавигдах шаардлага нөхцлүүдийг хангасан тохиолдолд эко-хорооллын орон сууцнаас худалдан авч буй олон нийт ч мөн зээлд хамрагдах боломжтой.

Зээлийн сангийн зээлийн бодлого нөхцөлүүдийг боловсруулж байна. Эко-хорооллын орон сууцнаас авахад олгох зээлийг банкнуудаар дамжуулан олгох бөгөөд тэдгээр банкны одоогийн зээлийн нөхцөл шаардлагуудыг харгалзан үзэж зээлийг олгоно. Эко-хорооллын орон сууцны зээлийн бодлого нөхцөл бэлэн болмогц иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

Хууль эрх зүйн асуудал

Сайн дурын үндсэн дээр газар солилцох гэрээ байгуулах иргэдэд зориулж гомдол барагдуулах механизм (ГБМ) ажиллах бөгөөд төсөл, гэрээтэй холбоотой асуулт, санал, хүсэлтээ энэ дагуу мэдүүлнэ. Иргэдээс ирсэн санал гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэн хариу илгээнэ. Энэхүү ГБМ-ын дагуу болон Монгол улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.

Төслөөс иргэдтэй байгуулах гэрээний талаар мэдээлэл өгөх буюу өмчлөх эрхээс татгалзах, гэрээ байгуулахад шаардлагатай хууль зүйн мэдээлэл өгнө. Харин бусад шүүх, эрх бүхий байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа, эсхүл шийдвэрлүүлэх гэж байгаа өмчийн болон бусад маргааны талаар ямар нэгэн зөвлөгөө өгөх боломжгүй.

Төслийн хуульч ерөнхий зөвлөгөө өгнө. Харин тухайн иргэн газрын гэрчилгээг авахтай холбоотой гарах зардлыг өөрөө хариуцаж шаардлагатай баримтуудыг бүрдүүлэх ёстой.

Төслийн хуульч ерөнхий зөвлөгөө өгнө. Харин бусад шүүх, эрх бүхий байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа, эсхүл шийдвэрлүүлэх гэж байгаа өмчийн болон бусад маргааны талаар ямар нэгэн зөвлөгөө өгөх боломжгүй.

Төслийн хуульч ерөнхий зөвлөгөө өгнө. Харин бусад шүүх, эрх бүхий байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа, эсхүл шийдвэрлүүлэх гэж байгаа өмчийн болон бусад маргааны талаар ямар нэгэн зөвлөгөө өгөх боломжгүй.

Хугацаандаа барилга ашиглалтад орохгүй бол гэрээг нэг удаа сунгана. Хэрэв сунгасан хугацаанд ашиглалтад орохгүй бол өөр орон сууц өгөх, эсвэл үнэлгээгээр тогтоосон төлбөрийг өгөх асуудлыг гурван талт гэрээгээр зохицуулна.

Боломжгүй, өмнөх зээлээ өөрсдөө барагдуулсны дараа орон сууцны зэээлд хамрагдах боломжтой.

Байгаль орчин

Барилгын нэмэлт дулаалгын систем, ус, эрчим хүчний хэмнэлттэй технологиуд, нарны зайн дэлгэц, ухаалаг удирдлагын систем, байгаль орчинд ээлтэй барилгын материал, органик хүнсний ногоо тариалах хүлэмж, иргэдийн оролцоонд тулгуурласан хог хаягдлын менежмент хэрэгжүүлж, ногоон байгууламж бий болгох гэх мэт шийдлүүдтэй байхаар зорьж байна.

Эко-хотхоны ногоон байгууламж бий болгох үйл ажиллагаанд иргэд оролцох бүрэн боломжтой. Түүнчлэн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг бордоошуулах, байгаль орчинд ээлтэй дадал зуршлыг хэвшүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх зэргээр иргэд идэвхтэй оролцох боломжийг төслийн зүгээс бүрдүүлнэ.

Олон нийтэд тулгуурласан хог хаягдлын менежментийг эко хороололд хэрэгжүүлэн ажиллана. Ахуйн хог хаягдлыг ангилах, цуглуулах цэгүүд байгуулан, дахин боловсруулах цэгрүү илгээх зохион байгуулалтыг хийж, хог хаягдлын талаар иргэдэд зориулсан шаардлагатай сургалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Нийгмийн асуудал

НЗДТГ-ын зүгээс гэр хорооллуудад баригдаж буй дэд төвүүдэд заавал цэцэрлэг, сургууль болон бусад нийгмийн үйлчилгээний газруудыг төлөвлөсөн байх шаардлага тавьж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөлд хамрагдах өрхийн сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд тухайн байршилдаа сургууль цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлнэ.

Төслийн хүрээнд баригдах барилга байгууламж нь хүн бүрт ээлтэй, хүртээмжтэй байхын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ шаардлагыг онцгойлон анхаарч, хууль, тогтоомж, журмын хүрээнд төлөвлөлт хийнэ.

Төсөл хэрэгжих, байршилд амьдарч буй бага орлоготой бөгөөд газрын эрхгүй өрх толгойлсон эхчүүдийн санхүүгийн чадавхийг харгалзантөслийн хүрээнд энгийн түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрийн, орон сууцанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамруулж болно. Үүнийг тусд нь төслийн нийгэм жендэрийн үйл ажиллагааний төлөвлөгөөнд тусгасан.

Бид судалгаанд үндэслэн бага орлоготой өрхийн орлогод нийцсэн бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлнэ, Мөн мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэх, шинээр ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
Зээлийн сангийн бодлого нөхцлийг боловсруулан бэлдэж байна. Сангаас бага, дунд орлоготой иргэдийн орлогод нийцсэн урт хугацааны зээлийг бий болгохоор ажиллаж байна.

Төслөөс мэргэжил ур чадвар олгох сургалтанд хамрагдах, ажилд орох боломжоор эмэгтэйчүүдийг хангах замаар эко-хорооллын барилга угсралт болон ашиглалт үйлчилгээний явцад тэднийг тохирох ажлын байраар хангана.
Эмэгтэйчүүд бизнес эрхлэх сургалтанд суух, бичил зээлд хамрагдах замаар бизнес эрхлэх боломжтой. Түүнчлэн жендэрийн мэдрэмжтэй эко-хорооллын төлөвлөлт нь амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.

Төслийн нийгэм жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж төслийн бүхий л үе шатанд эмэгтэйчүүдийн оролцоог хангана. Төлөвлөгөөний биелэлтээр эмэгтэйчүүдэд үзүүлэх үр нөлөөг хянана.

Олон нийтийн уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулна. Мөн төслийн вэб хуудас, Facebook зэрэг сүлжээ, гар утас, тараах материал ашиглан мэдээлэл хүргэнэ.

Хүүхдийн тоглоомын талбай, автобусны зогсоол, хүлэмж, ногоон байгууламж, олон нийтийн талбай, спорт талбай, явган хүний зам, дугуйн зам зэрэг олон нийтийн барилга байгууламжийг шинээр байгуулж, эдгээрт суурилан нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

Зах зээлийн үнээр борлуулах орон сууцнаас худалдан авах боломжтой. Төслийн танилцуулгад заасан хаягийн дагуу холбогдох боломжтой.