
Төслийн талбарт барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан төслийн нэгж гүйцэтгэгч компаниудын ХАБ болон талбарын инженерүүдэд зориулан “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, орчмын хог хаягдлын менежментийн сургалтыг 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад хоёр талбарын төслийн менежер, хяналтын инженер, ХАБ болон бригадын ахлах нийт 25 ажилтан оролцож, цаашид гүйцэтгэгч компани бүр барилгын талбарт ажиллаж буй ажилтанд зориулж ХАБ, эрүүл ахуй болон жендэрт суурилсан хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүчирхийллээс сэргийлэх тухай сургалтыг орох юм.

