Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

ШАРХАД ДЭД ТӨВИЙН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ТАЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САР ШИНИЙН ӨРГӨТГӨСӨН “АМАР БАЙНА УУ-2024” ҮЗЭСГЭЛЭНД АMЖИЛTTАЙ ОРОЛЦЛОО

Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны төслийн талбарт үйл ажиллагаа явуулдаг бичил болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрсдийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, үзэсгэлэн экспод тогтмол оролцох хүсэлтэйг илэрхийлсэн. Уг хүсэлтийн дагуу төслийн нэгж нь Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвтэй хамтран Шархад талбарын үндэсний гутал, дээл, гар урлал болон хатгамлын үйлдвэрлэл эрхэлдэг 3-н ЖДҮ эрхлэгчдийг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2 дах жилдээ зохион байгуулж буй “АМАР БАЙНА УУ-2024” үзэсгэлэн худалдаанд 1 дүгээр сарын 15-наас эхлэн амжилттай оролцуулж дууслаа.

Үзэсгэлэнд оролцогчид өдөрт дунджаар 5 ширхэг ба түүнээс дээш хэмжээгээр бараа бүтээгдэхүүн борлуулсан бөгөөд дунджаар борлуулалтын орлого нь 50 хувиар өссөн байна. Мөн ижил төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдээс туршлага судалж, борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, байнгын захиалагчтай болж, хамтран ажиллах түншлэл үүсгэж чадсан байна.

Түүнчлэн ЖДҮ эрхлэгчид үзэсгэлэнд оролцсоноор хүлээж байсан үр дүндээ хүрч, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллаж буй төслийн хамт олонд талархал илэрхийлж цаашид ижил төстэй арга хэмжээнд дахин оролцох хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Холбоотой мэдээлэл