Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам сүлжээний ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Баянхошуу дэд төвийн гадна цахилгаан хангамжийн 10кВ кабель шугам, 10/0.4 кВ 2х630 кВА чадалтай хаалттай дэд өртөөний барилгад улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан.

“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-2”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн 150 айлын 4 блок, Шархад дэд төвийн 152 айлын 4 блок орон сууцны барилгын төмөр бетон арагт бүтээцийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж, хүйтний улиралтай холбоотойгоор технологийн түр зогсолт хийсэн.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,