Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” АЯНД УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСӨЛ БОЛОН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД, ТАЛБАРЫН ИРГЭД НЭГДЛЭЭ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас зарласан “Хаврын Их Цэвэрлэгээ” нэгдсэн арга хэмжээнд Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл нэгдэж, эко хороолол баригдаж буй Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны талбарын ойролцоох үүсмэл хог хаягдлыг тус хорооны албан хаагчид болон талбарын иргэдтэй хамтран 2024 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр цэвэрлэж дууслаа.

Их цэвэрлэгээнд оролцож буй хорооны ажилчид болон талбарын иргэдэд төслийн зөвлөх багийн дэмжлэгтэйгээр шаардлагатай техник, багаж хэрэгсэл, бээлий болон шуудайгаар хангаж ажилласан бөгөөд лаг болон шавартай хэсгийг Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв шороогоор булах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хамтарч ажилласан албан хаагчид болон талбарын иргэддээ гүн талархал илэрхийлж, цаашид иргэн бүр хариуцлагатай байж, ахуйн хогоо ил задгай хаяхгүй, хогийн цэг үүсгэхгүй байж, амьдрах орчноо тав тухтай цэвэр байлгахыг хүсье.

Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,

НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН, ИНЖЕНЕРҮҮДИЙН АНХААРАЛД НОГООН БАРИЛГА, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМ – Excellence in Design for Greater Efficiencies(EDGE) экспертийн шалгалтад бэлтгэх тэтгэлэгт сургалт зарлагдлаа

Зорилго: Барилгын салбарын мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний