Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг тойрон аялангаа өөрсдийн бүтээсэн жүжигчилсэн тоглолтоо олон хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх санаачилгыг 8-р сард гарган аяллаа эхэлсэн байна.
Жүжигчид Монгол улсад 2024 оны 11 сарын 02 нд хүрэлцэн ирж 11 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд 10-17 насны 120 хүүхдэд өөрсдийн бүтээсэн жүжигчилсэн тоглолтоо үнэ төлбөргүй сонирхууллаа.