Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Баянхошуу дэд төв

Төлөвлөлт

Улаанбаатар хотын төвөөс баруун хойд зүгт 7.2 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны чөлөөлөлт хийгдсэн газар буюу Баянхошуу дэд төвийн төв хэсэгт байршина.  Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд В15 талбар 1.6га бүхий талбайд нийт 110 айлын доороо дулаан авто зогсоолтой 4  давхар 4 блокын  төлөвлөлтийн зураг төслийг 2022 онд боловсруулж тус барилгын барилга угсралтын ажил хийгдэж байна.

В15 талбарын төлөвлөлтийн онцлог:

Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн.  Тухайн талбарын хувьд барилга тус бүрийн урд талын фасад нь өөр өөр зориулалттай ба давхар хүлэмж, нарны цахилгаан үүсгүүр, дулаан цуглуулах тромбон хана, агаарын бохирдлыг шингээгч хана зэрэг болно.  B15 талбарын төслийн хувьд :

  • 110 айлын орон сууц
  • 1110м2 үйлчилгээний талбай
  • 30%-ийн ногоон байгууламж
  • 675м2 хүлэмж
  • 138.69кВт нарны цахилгаан үүсгүүр
  • 1-р давхартаа хүн бүрт хүртээмжтэй байх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцтай
  • Аюулгүй таатай зорчин өнгөрөх гадна талбайн тохижилт
  • Ухаалаг удирдлагын системтэй

Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.

 

Төслийн танилцуулга татах

 

 

Төслийн явц

 

  1. Барилга угсралтын явц

 

 

Тус барилга угсралтын ажлыг А болон B барилгыг “Сити ландмарк” ХХК, C барилгыг “Содон номин” ХХК , D барилгыг “Цамхаг констракшн” ХХК тус тус гүйцэтгэж байна. 

 

            2.Гадна дэд бүтцийн ажлын явц

 

 

 

 

 

 

Төлөвлөлт

Улаанбаатар хотын төвөөс баруун хойд зүгт 7.2 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны чөлөөлөлт хийгдсэн газар буюу Баянхошуу дэд төвийн төв хэсэгт байршина.  Тухайн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд В13 талбар 2,3га бүхий талбайд доороо дулаан авто зогсоолтой 5  давхар 2 блок болон 5давхар 4 блок нийт  226 айлын  төлөвлөлтийн зураг төслийг 2023 онд боловсруулсан. 

В13 талбарын төлөвлөлтийн онцлог:

Төслийн хүрээнд баригдах барилгууд нь эрчим хүч, усны хэмнэлт, дулаан алдагдал зэргийг нийт 20% -иар бууруулах ба байгальд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан ногоон барилга ба гадна тохижилт ногоон байгууламжийг хүн бүрт хүртээмжтэй байхаар нийт талбарын 30%-д төлөвлөсөн.  B13 талбарын төслийн хувьд :

  • 226 айлын орон сууц
  • 500м2 үйлчилгээний талбай
  • 30%-ийн ногоон байгууламж
  • 1-р давхартаа хүн бүрт хүртээмжтэй байх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон сууцтай
  • Аюулгүй таатай зорчин өнгөрөх гадна талбайн тохижилт
  • Ухаалаг удирдлагын системтэй

 

Дэлгэрэнгүйг доорх төслийн танилцуулгаас үзнэ үү.

 

Төслийн танилцуулга татах

 

 

Төслийн явц