Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Баянхошуу дэд төв талбарын иргэдэд Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийг танилцууллаа

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хамт олон 2024 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 болон 9 дүгээр хорооны иргэдэд төслийн төлөвлөлт, хэрэгжилт, байгаль орчин, нийгмийн хамгаалал болон газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн талаарх мэдээллийг хүргэлээ.

Уулзалтад тус хороодын 70 орчим өрхийн төлөөлөл оролцсон ба төсөлд хэрхэн хамрагдах, өрхийн газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэрхэн гүйцэтгэх талаарх мэдээллийг сонслоо. Мөн энэхүү уулзалтын үед иргэдээс төсөлд хамрагдах сонирхлын судалгааг авсан бөгөөд сонирхлоо илэрхийлсэн иргэдийн газар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний компани гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,