Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Эрчим хүчний хэмнэлттэй Эко-хороолол /Дугаар 1/

Та бүхэндээ Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зураг төслийн ажил болон эрчим хүчний хэмнэлт Эко-хорооллын талаар хамтрагч байгууллага болох Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь барилгын сэргээгдэх Эрчим хүчний төслийн зөвлөх ноён Вернер Хаберзеттитэй хийсэн ярилцлагаас хүргэж байна.

1. Барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлт гэж юу вэ?

Барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлт гэдэг нь барилгад нийлүүлж буй эрчим хүчийг хамгийн үр ашигтайгаар ашиглахыг хэлнэ. Үүнийг янз бүрийн аргаар хийж болно.

Эрчим хүчний хэмнэлттэй барилга барих хамгийн үр дүнтэй арга бол дэвшилтэт дулаалга ашиглах мөн цахилгааны хэмнэлттэй LED ашиглах гэх мэт цахилгаан эрчим хүчийг дулааны энерги болгон хувиргах төхөөрөмж ашиглах явдал юм.

2. Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй барилгыг хэрхэн яаж төлөвлөн, барих вэ?

Нэгдүгээрт зураг төсөл гаргах, үүнд:

– Барилгын хаших хийц нь аль болох жижиг, авсаархан байх ёстой бөгөөд гаднах хананд дулааны алдагдлыг бууруулдаг.

– Барилгын чиглэл, гэрэлтүүлгийн байршлыг нарны эрчим хүч ашиглаж дулааны алдагдалгүй байхаар зөв тодорхойлох шаардлагатай.

– Үр ашигтай халаалт, хөргөлтийн системийг сонгох, боломжтой бол байгалийн агааржуулалтыг бий болгох,

– Цонхны зузааныг гурван давхар шилэлэгээтэйг сонгох шаардлагатай

Харин барилга угсралтын явцад:

– Тусгаарлагч материалыг буруу хэрэглэснээс болж дулаан алдах магадлалтай байдаг тул гар хийцийн ажлыг сайн чанартай хийх нь чухал

– Барилгын материалуудыг чийг цохиулахгүй байх нь дулаан алдагдлаас хамгаалах бас нэг чухал зүйл,

– Эцэст нь барилгын явцад чанарын хяналт сайн тавих нь барилгыг дуусгаж хүлээлгэн өгөхөөс илүү чухал зүйл байдаг

3. Эрчим хүчний хэмнэлттэй барилгын ач холбогдол/давуу талууд?

Нэгдүгээрт, эрчим хүчний гол хангамж нь нүүрс байдаг Монголын хувьд CO2 ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой,

Хоёрдугаарт, эрчим хүчний хэрэглээ бага байна гэдэг нь Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулна гэсэн үг юм, Гуравдугаарт, эрчим хүч зарцуулцуулалт багассанаар  иргэдийн төлөх цахилгааны төлбөр ч багасна.

Холбоотой мэдээлэл

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл-1”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа Баянхошуу дэд төвийн нэгдүгээр ээлжийн 110 айлын 4 блок, Шархад дэд төвийн 110 айлын 4 блок орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

Тус барилгууд төвийн дулаан хангамжид холбогдсон бөгөөд гадна фасадны болон дотор заслын ажил, инженерийн шугам

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл Монгол Францын соёлын төв хамтран Франц улсын явуулын театр болох Babel théâtre-ын тоглолтыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 76-р сургуульд амжилттай зохион байгууллаа

Франц улсын Парис хотод амьдардаг чөлөөт уран бүтээлчид болох Estelle , Mansour нар нь дэлхийг