Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

ЭКО ХОРООЛОЛ, НОГООН ОРОН СУУЦНЫ ТОГЛООМЫН ТАЛБАЙН ЗУРАГ ТӨСЛИЙН УРАЛДААНЫГ ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төв Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, төслийн B15 талбарт баригдаж буй нийт 110 айлын орон сууцны гадна тоглоомын талбайн зураг төслийг боловсруулах уралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл оюутан залуусын дунд зохион байгуулж байна.

Энэхүү уралдааны зорилго нь иргэд, олон нийт ялангуяа архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа оюутан залуусын ногоон орон сууц болон эко хорооллын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тэдэнд олон улсын сайн жишээг таниулах, залуусын оролцоог хангахад чиглэж байна.

Зураг төслийн уралдаанд МУИС, ШУТИС, Техник Технологийн Дээд сургууль зэрэг их дээд сургууль, коллежийн нийт 12 багийн 40 орчим оюутан залуус бүртгүүлсэн бөгөөд оролцогчдод ногоон орон сууц, эко хорооллын төлөвлөлтийн талаар мэдлэг, мэдээлэл өгөх уулзалтыг 2024 оны 01-р сарын 19-ний өдөр төслийн байранд зохион байгууллаа.

Холбоотой мэдээлэл

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төв талбарт нийт 110 айлын 4 блок ногоон орон сууц, мөн Шархад дэд төв талбарт 110 айлын 4 блок ногоон орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

2024 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар Баянхошуу дэд төв талбарт баригдаж буй A, B,

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт ажиллаж байгаа тус хорооны иргэний сэтгэгдлийг хүргэж байна

Та бүхэн төслийн барилга угсралтын ажлын байрны мэдээлэл авах бол төслийн цахим хуудас болон төсөл