Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

ШАРХАД ДЭД ТӨВ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эко хорооллын барилга угсралтын явц, газрыг орон сууцаар солих үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэдэд зориулан 2024 оны 3 дугаар сарын 23-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг оролцож, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, Улаанбаатар хотыг НЭГ ТӨВТ хотоос ОЛОН ТӨВТ хот болгон хөгжүүлэх хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж буй дэд бүтцийн ажлуудыг танилцуулан, иргэдийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхэд санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар дурдлаа.

Ногоон орон сууц төслийн хүрээнд 2023-2025 онуудад Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19-р хорооны талбарт нийт 338 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил хийгдэх бөгөөд 2024 оны 4-р улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тус уулзалтаар төслийн баг ногоон орон сууцны м2-ийн үнэ танилцуулахаас гадна эко хорооллын орчны болон дотор төлөвлөлт, барилга угсралтын үед бий болох ажлын байрыг танилцуулж, иргэдийг бүртгэж мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд байгаль орчны хамгааллын үйл ажиллагаа, мод нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж, 80 орчим өрхийн иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Холбоотой мэдээлэл

АХБ болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц төсөл”-ийн “ГАЗРЫГ ОРОН СУУЦААР СОЛИХ” үйл ажиллагааг Баянхошуу дэд төвийн иргэдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн Хөгжлийн банк

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨСЛИЙН ТАЛБАРТ АМЬДАРЧ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛАН “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ, ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ АВАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19-р хороонд Ногоон орон