Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төсөл хэрэгжиж буй Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны талбарт байрлах 34 модыг “Паркаа хамтдаа бүтээе” төслийн талбайд шилжүүлэн суулгахаар ажиллаж байна

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19-р хорооны талбарт нийт 110 айлын орон сууцны эко хорооллыг 2024 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ба 2023-2025 онуудад нийт 338 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил хийгдэнэ.

Уг барилга угсралтын ажлын хүрээнд төслийн талбарт байрлах нийт 34 хайлаас, улиас модыг Рио Тинто Монгол ХХК нь “Паркаа хамтдаа бүтээе” төслийн хүрээнд (https://www.parkrio.mn ) Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүр дэх 10.2 га талбайд шилжүүлэн суулгахаар шийдвэрлэж, 2024 оны 4 дүгээр сарын 2-3-ний өдрүүдэд “Тод Газар” ХХК моддыг шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэж байна.

Төслийн байгаль орчны багаас Азийн хөгжлийн банкны Хамгааллын бодлогын дагуу шилжүүлэн суулгах боломжгүй, төслийн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж байгаа моддыг орлуулах зорилгоор “1 модны оронд 2” буюу түүнээс дээш тооны мод тарих зарчмыг баримтлан нөхөн сэргээлтэд ГАЦУУР, НОХОЙН ХОШУУ, ГҮЙЛС, ГОЛТ, ХАЙЛААС зэрэг 5 төрлийн мод, бутыг төслийн талбарт тарина.

Холбоотой мэдээлэл

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт ажиллаж байгаа тус хорооны иргэний сэтгэгдлийг хүргэж байна

Та бүхэн төслийн барилга угсралтын ажлын байрны мэдээлэл авах бол төслийн цахим хуудас болон төсөл

“ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛГЭМ” БАЯНХОШУУ ДЭД ТӨВ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗОХИХ ЖУРМЫН ДАГУУ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАЛАА

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд

“ИРГЭДИЙН САЙН ДУРЫН БҮЛГЭМ” ШАРХАД ДЭД ТӨВ, БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАЖ БУЙ 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛД ХЯНАЛТ ТАВЬЖ, ҮНЭЛГЭЭ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажилд