Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотын ногоон орон сууцны эко хорооллын төсөл хэрэгжиж буй талбарын хороод болон ойролцоох хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн нийгэм, жендэрийн баг Баянхошуу болон Шархад дэд төвд ногоон орон сууц бүхий эко хорооллын төсөл хэрэгжиж буй талбарын хороод болон ойролцоох хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдтэй 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр санал солилцох уулзалт хийлээ.

Тус уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хороо, Баянзүрх дүүргийн 19, 24, 32-р хорооны нийт 27 албан хаагч оролцож, Төслийн багаас төслийн явцын талаарх мэдээлэл өгч, 2024 онд нийгэм, жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажил эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөрөнгө өмчлөх эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл болон хүлэмж эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийх ажлуудыг танилцууллаа.

Түүнчлэн, Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд нийт 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжлэн хэрэгжих мөн шинээр баригдах орон сууцны бүтээн байгуулалттай холбогдуулан бий болох шинэ ажлын байрыг танилцуулж, төслийн талбарын хороод болон ойролцоох хороодын иргэдийг барилга угсралтын ажилд зуучлах, шаардлагатай сургалтад хамруулан мэргэшүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, цаашлаад ажлын байрны нээлттэй өдөрлөг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Холбоотой мэдээлэл

АХБ болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц төсөл”-ийн “ГАЗРЫГ ОРОН СУУЦААР СОЛИХ” үйл ажиллагааг Баянхошуу дэд төвийн иргэдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн Хөгжлийн банк