Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотын байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төлөвлөгөө

Улаанбаатар хотыг Ногоон Хот болгох үйл ажиллагааны төлөвлөгөө бүхий 14 төрлийн төлөвлөгөө гаргасан. Энэ нь  иргэндээ ээлтэй эрүүл аюулгүй тав тухтай нийт иргэдийн амьдрах хүрээлэн буй орчинг сайжруулах үндсэн чиглэлтэй юм.

Улаанбаатар хот усны хомсдолтой бүсэд байрладаг боловч байнга үерийн аюулд өртдөг тул Монгол Улсын нийслэл хот цаг уурын өөрчлөлтийн эмзэг байдлын хувьд зарим талаараа парадокс нөхцөл байдалд ороод байна. Нүүрсэд суурилсан дулааны хэрэглээ, эрчим хүчний системийн үр ашиггүй байдлаас болж хотын агаарын чанар муудсан.

Улаанбаатар хот агаар хөрсний бохирдлыг бууруулах, халаалтаас үүсэх нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулах, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор эрчим хүч, барилга байгууламжийн үр ашиг, газар ашиглалтын чиглэлээр тэргүүлэх чиглэлийг сонгосон.

Үүний тулд хот 712 сая долларын өртөг бүхий олон талт салбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Үүнд хотын өмнө тулгараад буй байгаль орчны өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ, тооцоолсон зардлыг багтаасан үйл ажиллагааны акпендиумыг багтаасан болно.

Энэхүү үйл ажиллагааны 14 хэсэгт ногоон байгууламж, эко хороолол, нийтийн тээврийн системийг хөгжүүлэх, байгальд суурилсан шийдлүүд ба “Хөвөн хот” -ын зураг төсөл боловсруулах, хог хаягдлын менежмент, ариун цэврийн системийг сайжруулах заалтууд багтжээ.

Эх сурвалж: WWW.ADB.ORG

Холбоотой мэдээлэл

Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн баг оролцлоо. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд

Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын

Азийн хөгжлийн банкны Хяналтын баг “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбар” төслийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа

Азийн Хөгжлийн Банкны хот байгуулалтын ахлах, төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Раушан Маматкулов, Төслийн шинжээч хатагтай