Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэв

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко-хорооллыг байгуулах, орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зорилтыг хангахаар Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нийслэлийн гэр хорооллын нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа билээ.

Барилгын салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадавхыг бэхжүүлэх, ногоон барилгын системүүдийн талаар мэдээлэл солилцох, нэн ялангуяа “EDGE” системийн талаарх мэдлэгийг түгээх, мөн барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь Ногоон Барилгын Үнэлгээний Системүүд сэдэвт гурван удаагийн семинарыг амжилттай зохион  байгуулж өндөрлөлөө.

Семинарыг Баянхошуу, Сэлбэ бизнес инкубатор сургалт, үйлдвэрлэлийн төвүүд мөн Баянзүрх дүүргийн иргэний танхимд 11-р сарын 18, 25-ны өдрүүд, 12-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулсан ба барилгын салбарын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын 143 төлөөллийг оролцуулсан байна. Уг семинарыг хамтран зохион байгуулсан Барилгын үндэсний ассоциац, Олон улсын санхүүгийн корпорацын хамт олон, зочин илтгэгч нартаа талархлаа илэрхийлье.

Холбоотой мэдээлэл