Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Төслийн байгаль орчны хамгааллын талаар иргэдтэй хийх зөвлөлдөх уулзалт

УБ хотын ногоон орон сууц төслийн эхний ээлжийн эко-хорооллыг Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд барилгын ажлын бэлтгэл ханган ажиллаж байна. Иймээс төслийн байгаль орчны хамгааллын талаар иргэдтэй зөвлөлдөх уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Баянхошуу Бизнес Инкубатор төвд төслийн газар чөлөөлөлт хийсэн барилгажих талбар орчмын СХД-ийн 8, 9 дүгээр хорооны оршин суугчдыг оролцуулан зохион байгуулна. Уг уулзалтад төслийн талбарын Байгаль орчны төлөв байдлын судалгааны үр дүн, АХБ-ны байгаль орчны хамгааллын шаардлагуудын талаар танилцуулж, талбар орчмын нөлөөлөд өртсөн иргэдэд аюулгүй ажиллагааны зөвлөмж хүргэх юм.

Холбоотой мэдээлэл

Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн баг оролцлоо. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд

Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын

Азийн хөгжлийн банкны Хяналтын баг “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбар” төслийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа

Азийн Хөгжлийн Банкны хот байгуулалтын ахлах, төсөл хариуцсан мэргэжилтэн ноён Раушан Маматкулов, Төслийн шинжээч хатагтай