Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Нээлттэй худалдан авалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2023 оны 9-р сарын 11 
Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл  
Гэрээний дугаар ба нэр: SHD.CW5: Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажил 
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2023 оны 10 сарын 11-ний өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/   
  1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.  
  1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажлыг (цаашид “ажил гэх”) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Энэ ажил нь:  
Гэрээний дугаар, нэр Ажлын тодорхойлолт  
SHD.CW5:   Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажил Хийгдэх ажлууд:  10кВ-ын кабель шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулах;  2 x 630кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөө-2ш, 2 x 400кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөө-1ш тус тус барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулах; 10кВ-н хуваарилах байгууламжийн барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулах; 
  1. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна. 
  1. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд: 
  • Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлага: (i) 10кВ-ын кабель шугамын угсралтын ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (ii) 2×630кВа, 2х400 кВа чадалтай 10/0.4кВ хаалттай дэд өртөөнүүдийн барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; (iii) 10кВ-н хуваарилах байгууламжийн барилгыг иж бүрэн тоноглолын хамт барьж байнгын ашиглалтад оруулсан туршлагатай байх; 
  • Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь дээрх жилүүдээс аль нэг 3 жилийн дундаж борлуулалт нь 6.1 тэрбум төгрөг байна. 
  • Санхүүгийн нөөц хөрөнгийн шаардлага нь 1.5 тэр бум төгрөг байх. 
  • Сүүлийн 5 жилд (2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 4.2 тэрбум төгрөгөөс доошгүй байх.  
  • Ажил гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл шаардлагатай: 

Барилга, хот байгуулалтын яам болон эрчим хүчний яамны: 

  • БА-3.1. – Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар, шинэчлэлт, тохижилтын ажил; 
  • БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт; 
  • ТЗ-2.1. – 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ 

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно. 

  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.  
Захиалагч Нийслэлийн засаг даргын тамгын газар 
Харилцах ажилтан ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн 
Гудамж Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө -8, Экспресс тауэр 
Давхар/өрөөний дугаар 14 давхар, 10 тоот 
Хот Улаанбаатар хот 
Улс Монгол улс 
Утас +976 77770024, +976 77770023 
Факс +976 77770024 
Цахим шуудангийн хаяг procurement@mub-ahurp.mn 
  1. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл: 
  • “SHD.CW5: Шархад дэд төвийн 1-р хэлхээний цахилгаан хангамжийн ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ. 
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно. 
  • Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл 
  • Банкны нэр: Төрийн сан 
  • Дансны дугаар (Төг/MNT): 100900011969 
  1. Тендерийг дээр дурдсан хаягаар 
  • Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2023 оны 10-р сарын 11-ны өдрийн 15:00 цаг 
  • Тендерийн баталгааг тендерийн баримт бичигт заасны дагуу тендерийн хамт ирүүлнэ. 

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана.  

Тендерийг 2023 оны 10-р сарын 11-ны өдрийн 15:05 цагт тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ. 

Холбоотой мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2023 оны 5 дугаар сарын 20 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 9 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 5 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 4 дүгээр сарын 3 Зээлийн дугаар ба нэр: ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба