Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо буюу Баянхошуу орчимд нийт 110 айлын ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлыг эхлүүлээд байна. 

Төслийн нэгжийн зүгээс төслийн талбарт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх дэд зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд төслийн нэгж нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянхошуу дэд төвийн Бизнес инкубатор төвд ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Сонгинохайрхан дүүргийн 8, 9-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 бизнес эрхлэгч оролцсон бөгөөд төслийн нэгжийн зүгээс ногоон орон сууц төслийн үйл ажиллагааг танилцуулан, 2024 онд ЖДҮҮ-ний үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр боловсруулахад шаардагдах судалгааг авлаа.  

Мөн Хөгжлийн шийдэл ТББ –ын зүгээс өрхийн болон ЖДҮҮ дэмжих чиглэлээр хэрэгжүүлж болох богино болон урт хугацааны сургалт, хөтөлбөрийг танилцуулж, мөн төслийн гүйцэтгэгч барилгын компаниудын төлөөлөл тус уулзалтад оролцож ЖДҮҮ эрхлэгчидтэй хамтарч ажиллах талаар мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээлэл

“Эмэгтэйчүүдийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх өнөөгийн нөхцөл байдал, эзэмших эрх болон өөрийн өмчийг бүртгүүлэх, хамгаалах” талаар мэдээлэл өгөх арга хэмжээг 2025 оны 4 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгууллаа

Ногоон орон сууц төслөөс Баянхошуу талбарын ойролцоо оршин суух нийт 17 иргэдэд “Эмэгтэйчүүдийн үл хөдлөх

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, орчмын хог хаягдлын менежментийн сургалтыг 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгууллаа

Төслийн талбарт барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулан төслийн нэгж гүйцэтгэгч компаниудын ХАБ болон талбарын инженерүүдэд зориулан

Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Байгаль орчны хөндлөнгийн үнэлгээний багтай хамтарч, төслийн гүйцэтгэгч 11 барилгын компанийн талбайн инженер, байгаль орчны болон ХАБЭА-ын нийт 30 мэргэжилтэнд байгаль орчин-нийгмийн хамгаалал, гомдол барагдуулах механизм, эрүүл мэнд-аюулгүй байдлын чадавхийг сайжруулах сургалтыг 2025 оны 3 дугаар сарын 26-ний өдөр зохион байгууллаа

Сургалтаар байгаль орчны дотоод хяналт хийх, мониторингийн шаардлага, хог хаягдлын стандарт, ангилал, менежментийн төлөвлөгөө боловсруулах,