Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа

Нийслэлийн Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга Г.Баярсайхан, Нийслэлийн орон сууц бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпорацын удирдлага болон албан хаагчид Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй орон сууцжуулах төслүүдийн нөхцөл байдалтай танилцах зорилгоор 2025 оны 2 дугаар сарын 18-ний өдөр “Ногоон орон сууц төсөл”-ийн Баянхошуу болон Шархад талбарт ажиллалаа.

Энэ үеэр төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилгын явц болон хоёр дах ээлжийн 302 айлын орон сууцны барилга угсралт, материал сонголт, төлөвлөлт зэрэг бусад онцлогуудтай танилцлаа.

Одоогийн байдлаар Баянхошуу талбарт баригдаж буй эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилгын явц 82 хувьтай, Шархад талбарын эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилга угсралт 86 хувьтай хэрэгжиж байна.

Холбоотой мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Уур амьсгалын ногоон сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улс болон Уур амьсгалын ногоон сан” олон талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Тус хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн зүгээс төслийн үндсэн зорилго, хэрэгжилтийн явцыг танилцуулахын

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн Баянхошуу дэд төвийн 150 айл, Шархад дэд төвийн 228 айлын орон сууцны барилга угсралтын гүйцэтгэгч нартай зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа

Уулзалтад төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, НОСК ХК, барилга угсралтын гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК,

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хоёр дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 4188 өрхийн ногоон орон сууцны эко хорооллыг төр хувийн хэвшлийн түншлэлд суурилан барьж байгуулна

Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа, явц, тулгамдаж буй асуудалтай танилцахаар Уур амьсгалын