Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах хэлэлцүүлэгт “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн баг оролцлоо. 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвүүдэд хийсэн бүтээн байгуулалтуудын ажлуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг, уулзалт 2023 оны 11 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Тус арга хэмжээнд “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй ногоон орон сууцны эко хорооллын барилгын ажлын явц, Олон Улсын ногоон барилгын үнэлгээний систем болох EDGE (Excellence in Design for Greater Efficiencies) стандарт болон төсөлд хамрагдах үе шатын талаар мэдээлэл өгч, мөн Сэлбэ дэд төвийн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж оролцлоо.

Холбоотой мэдээлэл

Улаанбаатар хотын ногоон орон сууцны эко хорооллын төсөл хэрэгжиж буй талбарын хороод болон ойролцоох хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн нийгэм, жендэрийн баг Баянхошуу болон Шархад дэд төвд ногоон

ШАРХАД ДЭД ТӨВИЙН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ТАЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН САР ШИНИЙН ӨРГӨТГӨСӨН “АМАР БАЙНА УУ-2024” ҮЗЭСГЭЛЭНД АMЖИЛTTАЙ ОРОЛЦЛОО

Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны төслийн талбарт үйл ажиллагаа явуулдаг бичил болон

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн баг “Шархад дэд төвийн Ногоон орон сууц төсөл 1” -ийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Нутгийн Буян групп” ХХК-тай уулзалт хийлээ

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн баг Баянзүрх дүүргийн 19-р хороо, Шархад дэд төвийн хүрээнд