Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

Баянхошуу дэд төвийн Ногоон орон сууц төсөл-1”-ийн 110 айлын барилга угсралтын ажил гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ

Улаанбаатар хотын Ногоон орон сууц төслийн баг Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд баригдаж буй “Баянхошуу дэд төвийн Ногоон орон сууц төсөл-1”-ийн 110 айлын барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Сити Ландмарк” ХХК болон “Хаппи бьюлдинг” ХХК-ийн түншлэл, “Цамхаг констракшн” ХХК болон “Содон номин констракшн” ХХК-ийн түншлэл, “САН” ХХК-уудтай 2024 оны 2 дугаар сарын 8-ний өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар 2024 онд хийгдэх барилга угсралтын ажлын төлөвлөгөө, төслийн үйл явц, үе шатыг сайжруулах гүйцэтгэгч байгууллагуудын саналыг авч хэлэлцлээ. Мөн Олон Улсын ногоон барилгын үнэлгээний систем болох EDGE стандартын дагуу барилга угсралтад  ашиглах барилгын материалын шаардлага үзүүлэлтийг гүйцэтгэгч байгууллагуудад танилцуулж, цаашид хэрхэн материал зөвшилцөх талаар зөвлөмж хүргүүллээ. 

Баянхошуу дэд төв талбарын 110 айлын барилга угсралтын явц одоогийн байдлаар 40 хувьтай мөн гадна шугам сүлжээний барилга угсралтын явц 30 хувьтай байгаа бөгөөд энэ оны барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сарын 15-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээлэл

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төв талбарт нийт 110 айлын 4 блок ногоон орон сууц, мөн Шархад дэд төв талбарт 110 айлын 4 блок ногоон орон сууцны барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна

2024 оны 6 дугаар сарын 1-ний байдлаар Баянхошуу дэд төв талбарт баригдаж буй A, B,

Шархад дэд төв, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн талбарт ажиллаж байгаа тус хорооны иргэний сэтгэгдлийг хүргэж байна

Та бүхэн төслийн барилга угсралтын ажлын байрны мэдээлэл авах бол төслийн цахим хуудас болон төсөл