Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

АХБ болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас хэрэгжүүлж буй “Ногоон орон сууц төсөл”-ийн “ГАЗРЫГ ОРОН СУУЦААР СОЛИХ” үйл ажиллагааг Баянхошуу дэд төвийн иргэдэд танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ)-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны иргэдэд “Газрыг орон сууцаар солих” үйл ажиллагааг танилцуулах уулзалтад оролцлоо.

Төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд 2660 айлын ногоон орон сууцны төсөл хэрэгжих ба 2023-2025 онуудад 336 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлаас 2024 оны 4-р улиралд эхний ээлжийн 110 айлын орон сууц ашиглалтад орохоор төлөвлөж байна. Тус 110 айлын орон сууцанд тус хорооны иргэд нь өөрийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгөө хөндлөнгийн итгэмжлэгдсэн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, орон сууцаар дүйцүүлэн солих нөхцөл бүрдэх юм.

Тус төсөл нь орон сууцны барилга байгууламжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлж агаар, хөрс, орчны бохирдлыг багасгах, орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх, нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэд ая тухтай ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Уулзалтаар “Газрыг орон сууцаар солих” үйл ажиллагааны зарчмууд, нүүлгэн шилжүүлэлтийн үеийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 120 өрхийн иргэдэд хүргэлээ.

Холбоотой мэдээлэл

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨСЛИЙН ТАЛБАРТ АМЬДАРЧ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛАН “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ТУХАЙ” ХУУЛИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ, ГАНЦААРЧИЛСАН ЗӨВЛӨГӨӨ АВАХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслөөс Шархад дэд төв Баянзүрх дүүргийн 19-р хороонд Ногоон орон