Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАЛТЫН БАГ “УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

Азийн Хөгжлийн Банкны хот байгуулалтын ахлах, төсөл хариуцсан мэргэжилтэн Раушан Маматкулов, Төслийн шинжээч Элеанор С, зөвлөх Мика Конин нарын төлөөлөл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээний баг 2024 оны 11-р сарын 18-21-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хэрэгжилт, барилга угсралтын явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцан, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

Үнэлгээний багтай хийсэн уулзалтуудад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын төлөөллүүд оролцлоо.

Мөн төслийн нэгжийн холбогдох ажилтнууд төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд хэрэгжиж буй барилга угсралт, худалдан авах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэлт, байгаль орчин, нийгэм, жендэр хамгааллын ажлын явцыг танилцууллаа.

Холбоотой мэдээлэл

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хоёр дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 4188 өрхийн ногоон орон сууцны эко хорооллыг төр хувийн хэвшлийн түншлэлд суурилан барьж байгуулна

Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаа, явц, тулгамдаж буй асуудалтай танилцахаар Уур амьсгалын

ОЛОН УЛСЫН НОГООН БАРИЛГЫН ҮНЭЛГЭЭНИЙ “EXCELLENCE IN DESIGN FOR GREATER EFFICIENCIES-EDGE” СИСТЕМ ЭКСПЕРТИЙН ШАЛГАЛТЫН ЭРХ АВАХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Барилгын эрчим хүчний үр ашиг, Ногоон Барилгын Үнэлгээний Системийг олон нийтэд таниулах, барилгын салбарын мэдлэг,