Улаанбаатар хотын орлогод нийцсэн
ногоон орон сууц ба дасан зохицох чадвар
бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл

Мэдээ мэдээлэл

“Ажлын байран дах жендэрийн эрх тэгш байдал-Хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-өөс зохион байгуулсан “ЭКО ХОРООЛОЛ БОЛОН НОГООН ОРОН СУУЦНЫ ТӨЛӨВЛӨЛТ ЧАДАВХЖУУЛАХ УУЛЗАЛТ”-д оролцсон барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд зориулан ажлын байран дах жендэрийн эрх тэгш байдал-хүний эрх сэдэвт сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Hub Innovation Center” дундын оффис, бизнес инкубатор төвд зохион байгууллаа.

Жендэрийн Үндэсний Хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн барилгын салбар дах Жендэрийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн үнэлгээ болон хэрэгжүүлсэн сайн туршлагыг танилцуулснаас гадна, Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч, хуульч, жендэр ба хөгжил судлаач Б.Золзаяа ажлын байран дах жендэрийн эрх тэгш байдал, жендэрийн мэдрэмжтэй байх иргэний боловсрол, ажлын байранд анхаарч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалтыг нийт оролцогчдод хүргэлээ.

Сургалтад Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК зэрэг Нутгийн захиргааны байгууллагуудаас гадна барилгын зураг төсөл зохиогчид болон барилга угсралтын гүйцэтгэгч компаниуд болох “Нутгийн буян” ХХК, “Цамхаг констракшн” ХХК, “Содон номин” ХХК, “Сан” ХХК, “Сити Ландмарк” ХХК, “Татах хүч” ХХК, “Хаппи бьюлдинг” ХХК-ын удирдах болон менежментийн багийн нийт 55 төлөөлөл оролцов.

Холбоотой мэдээлэл